2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны их, дээд сургуулийн бакалаврт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.