Бүгд Найрамдах Куба улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Куба улсад бакалаврын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2025-2026/
Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Анагаах ухааны бакалаврын сургалтад нийт 3 иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Куба Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.
Нэг. Тавигдах шаардлага
Ерөнхий боловсрол төгссөн, бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй), эсхүл· Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
Хоёр. Бүртгэл
Бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд: Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
2.1 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан:
- Цахим өргөдөл
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia)
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн тодорхойлолт
- Хэлний бэлтгэлийн гэрчилгээ испани хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. /оноо/
- Гадаад паспортын хуулбар
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
- Төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт (E-Mongolia)
2.2 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн
- Цахим өргөдөл
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэх (E-Mongolia)
- Гадаад паспортын хуулбар
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
- Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт (E-Mongolia)
- Хэлний бэлтгэлийн гэрчилгээ испани хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51-263495 дугаараас авах боломжтой.