Холбоо барих

Австралийн засгийн газрын 2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Австралийн засгийн газрын 2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Австралийн хамтын нөхөрлөлийн улсын засгийн газрын 2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Австралийн тэтгэлэг нь Монгол Улсын ирээдүйн манлайлагчдад Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтад суралцах боломжийг олгодог юм.

Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг. 

Сургалтын түвшин:

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын иргэдийг Австралийн их дээд сургуульд төгсөлтийн дараах мэргэжлээр суралцах боломжийг олгодог.

Тэтгэлгийг 2026 онд олгохдоо дараах хуваарийн дагуу олгоно.

1-р ангилал: Төрийн салбар 50 хувь 

2-р ангилал: Хувийн хэвшил (иргэний нийгэм, олон улсын байгууллагуудыг оролцуулан) тэтгэлгийн 50 хувийг авдаг.  Магистрын сургалтад зөвхөн судалгааны чиглэлээр, магистрын зэрэгт суралцахад шагнал олгох юм.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдлийн систем 4 сарын 30-нд хаагдана.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой. https://www.australiaawardsmongolia.org/sch.../applications/