Холбоо барих

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Илвүү сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженер, эдийн засаг, улс төр судлал, бизнесийн удирдлага чиглэлээр БНСУ-ын их, дээд сургуульд нийт 2 иргэнийг бакалаврын түвшинд суралцуулна.

Тус тэтгэлэгт сургалт 2026 оны 03 дугаар сараас Бүгд Найрамдах Солонгос Улсад эхлэнэ.

Тэтгэлгийн талаарх мэдээлэл, анкетыг доорхи линкээс танилцана уу. https://scholarship.esis.edu.mn/

Та бүрдүүлсэн материалаа мэдээлэлд дурдсаны дагуу 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 (Бүгд Найрамдах Солонгос Улсын цагаар) цагаас өмнө Илвүү сангийн seunghyeonkim@hanjilkal.com хаягаар хүргүүлнэ.

Жич: БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.