УИХ-ын сонгуулийн 5-р тойрог, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид иргэд, сонгогчиддоо бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
Уулзалтын үеэр нэр дэвшигчид амьдралын чанарын хэт ялгааг бууруулах, хүн рүүгээ чиглэсэн бодлого суурьтай хөгжлийг бий болгох шаардлагатай байгааг онцлон ахмадын эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэлт хийх, хөдөлмөрийн насны иргэдийн эрүүл мэндийн асуудлыг дэмжих хөтөлбөр боловсруулан ажиллахаа илэрхийллээ.