Холбоо барих

Сурагчдын өвлийн амралтын хуваарь

Сурагчдын өвлийн амралтын хуваарь

Бага ангийн сурагчдын улирлын амралт энэ сарын 15-нд эхэлнэ.  Амралт 6 долоо хоног үргэлжилж, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхлэх юм. Харин дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 22-ны өдрөөс эхлэн 5 долоо хоног амарна.

Тодруулбал, дунд ангийн сурагчид 12-р сарын 8-12-ны хооронд 7 хоног цахимаар хичээллээд, 12-р сарын 15-19-ний хооронд эргэж 7 хоног танхимын хичээлд шилжинэ. Ингээд өвлийн амралт эхэлнэ.

Ахлах ангийн сурагчид 12-р сарын 15-19-ний хооронд цахимаар хичээллээд, улирлын амралт нь 20-нд эхэлнэ.

Сурагчдын өвлийн амралтын хуваарь:

/НИЙСЛЭЛ/

  • Бага анги: 12 дугаар сарын 15-наас эхлэн, 6 долоо хоног амарч, 2026.01.26-нд хичээл орно.
  • Дунд анги: 12 дугаар сарын 22-ноос эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.26-наас хичээллэнэ.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 22-ноос амарна. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

/АЙМАГ, СУМ, БАГ/

  • Бага анги: 12 дугаар сарын 15-наас эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.19-нд хичээл эхэлнэ.
  • Дунд анги: 12 дугаар сарын 22-ноос эхлэн, 4 долоо хоног амарч, 2026.01.19-нөөс хичээл орно.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 22-ноос амарч, 2026.01.19-нд хичээллэнэ. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.