Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4 буюу маргааш 10:00 цагт монгол хэлний шалгалтаар эхэлж, 13:00 цагт түүх, 16:30 цагт англи хэлний шалгалтаар үргэлжилнэ.
Мөн энэ сарын 5-нд хими, газар зүй, нийгэм судлалын шалгалт явагдана. Харин арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл, 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай. Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй.
Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой юм.
