2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ. Шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой.
Энэ оны өвлийн Элсэлтийн Шалгалт арванхоёрдугаар сарын 4-7-нд зохион байгуулагдахаар товлогдсон. Шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдаж дууссан бөгөөд суудлын хуваарь ч мөн гарсан байна.
