Холбоо барих

Маргааш зарим хилийн боомтууд түр хаана

Маргааш зарим хилийн боомтууд түр хаана

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана. Мөн өдөр БНХАУ-тай автозамаар холбогддог боомтууд болох Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган боомтууд түр амарна.

"Чингис хаан" Олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон автозамын, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.