Энэ оны хамгийн өндөр нүүрсний борлуулалтыг 11 дүгээр сард хийв
Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 31 удаагийн арилжааг амжилттай хийж 206.4 сая ам.долларын үнэ бүхий 2,777,600 тонн нүүрс арилжаалаад байна.
2025 оны 11 дүгээр сарын байдлаар 25 удаагийн арилжаагаар 159.0 сая ам.долларын үнэ бүхий 2 сая гаруй тонн нүүрс арилжаалсан нь 2025 онд хийсэн хамгийн өндөр дүн бүхий биржийн арилжаа боллоо.