Холбоо барих

Лхагва гарагт бүх нийтээр амарна

Лхагва гарагт бүх нийтээр амарна

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр арваннэгдүгээр сарын 26-нд буюу энэ долоо хоногийн лхагва гарагт тохиож буй.

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг.  Тиймээс энэ долоо хоногийн лхагва гарагт бүх нийтээр амрах юм.