Холбоо барих

МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцож МАН-ын Бага хурал,  Удирдах зөвлөлийн шийдвэрийг  танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлжээ.  

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.