Холбоо барих

Өндөр гэгээн Занабазарын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд гарна

Өндөр гэгээн Занабазарын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд гарна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 200 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж, олон арга хэмжээг зохион байгуулсаар байна.

Үүний нэг болох “Монгол бахархал”-ын өдөрт зориулан “ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд (2025.11. 20-ноос 29 ) өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын мутрын шилдэг бүтээлүүдийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд, дотоод амар амгалан байдлаар бүтээж шүншиглэн амилуулсан, урлаг, уран сайхан гоо зүйн хувьд дахин давтагдашгүй бүтээлүүдийг нэгэн дор дэлгэн түмэн олны мэлмийг баясгана. Нэгэнтээ, Академич Бямбын Ренчин гуай Өндөр гэгээнийг “ Тэр бол Азийн Микеланджело байсан” гэж үнэлсэн байдаг.

Хүүхэд 0-16 нас: Үнэгүй

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

IX/17-V/14 хүртэл

Ажиллах өдөр: Даваа – Ням гараг

Ажиллах цаг: 09:00 - 17:00

Касс хаах цаг: 16:00

МЯГМАР гарагт амарна.