Холбоо барих

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгоно.

Үүнээс БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах нийт 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.

Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас “Study in China” http://www.campuschina.org–д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой.