Энэ баасан гарагт бүр нийтээр амарна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. Энэ сард бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх хоёр өдөр тохиож байна.
Тодруулбал, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд тохиож байна. Энэ жилийн тухайд, арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тухайн тэмдэглэлт өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна. Мөн энэ сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдөр ирэх долоо хоногийн лхагва гарагт тохиож байгаа бөгөөд бүх нийтээр амрах юм.