640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 640 сурагчийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
Тус барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Ганзосон констракшн” ХХК болон “Эм Ди констракшн” ХХК гүйцэтгэсэн байна.
Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор нийслэлийн ачаалал ихтэй бүсэд байрлах ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл боломж бүрдэж байна.



