Холбоо барих

Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Бурхан багшийн их дүйчэн өдөр"-өөр сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана

Тэргүүн их хамба Д.Жавзандорж

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр энэ сарын 11 буюу маргааш тохиож байгаа.

МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана.

Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.