Холбоо барих

УИХ дахь МАН-ын Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонголоо

УИХ дахь МАН-ын Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.10.30/-ийн ээлжит бус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг сонгох, УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын тухай хууль, МАН-ын үндсэн дүрэмд заасны дагуу Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонголоо.

Мөн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулий Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр бүлэгт танилцуулж, гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ЖИГЖИДИЙН БАТЖАРГАЛЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986 онд

Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль

1990 онд

МУИС, банкны эдийн засагч

1996 онд

Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1990-1991 онд

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч

1991-1992 онд

Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга

1992-1994 онд

Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч

1994-1996 онд

Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч

1996-2000 онд

Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга

2002-2012 онд

Төв аймгийн ИТХ-ын дарга

2012-2016 онд

Аймгийн МАН-ын хорооны дэд дарга

2016-2020 онд

Төв аймгийн Засаг дарга

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023-2024 онд

Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2025 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга