Арваннэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 13-наас олгож эхэлнэ.
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжүүд, хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн мөнгийг арваннэгдүгээр сарын 13-нд,
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд
- Харин нийгмийн халамжийн орлогоос хамааралтай хөнгөлөлт, ахмад настаны хишиг, одонгийн мөнгө зэрэг бусад төрлийн тэтгэмжүүдийг арваннэгдүгээр сарын 25-нд тус тус иргэдийн дансанд шилжүүлнэ.
