Холбоо барих

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмж 302.000 төгрөгийг 20 хувиар нэмнэ

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмж 302.000 төгрөгийг 20  хувиар нэмнэ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмжийг 20 хувь буюу 80 мянган төгрөгөөр нэмэх болсон талаар өнөөдөр /2025.11.10/ мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг нэмэх асуудал ороод эхний удаа 66 гишүүн дэмжиж, 34 гишүүн татгалзсан. Шадар сайд уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгч өнгөрсөн амралтын өдрүүд болон өнөөдөр өглөө хүртэл Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг тасралтгүй дээрх асуудлаар хуралдлаа. Өнөөдөр эмч нар гадаа жагсаж, төсөв хүнд байна гэсэн шалтаг, шалтгаануудыг маш ихээр тоочсон ч бид тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрч чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо. 20 хувь болгож нэмэгдүүлэхэд нийт 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Зам, барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбумыг хасаж 20 хувийн нэмэгдэл буюу 80 мянган төгрөгөөр эхний ээлжид нэмэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчийн тэтгэмжийг ирэх жилийн төсөв дээр 20 хувиас их, ажилгүйдлийн тэтгэмжээс дээш хэмжээнд хүртэл нэмэхээр тохиролцлоо” гэв.