Холбоо барих

Хориглосон бүсэд мал оруулсан иргэдийг Зөрчлийн хуулиар торгоно

Хориглосон бүсэд мал оруулсан иргэдийг Зөрчлийн хуулиар торгоно

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд дүүргүүдийн дэд ажлын хэсэг болон хороодын давхардсан тоогоор 767 албан хаагч, 173 машин техниктэй ажилласан байна. Ингээд төвийн зургаан дүүргийн бүс нутагт самналт хийж хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлж, 748 адууг хашаалан, 28 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.30.3 дахь заалтыг үндэслэн арга хэмжээ авчээ.