Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
Өсвөр үе, залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -40кг жинд өрсөлдсөн тамирчин Б.Хулан Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузтэй эн тэнцүү барилдаж, улмаар даралтанд орж иппон үнэлгээгээр ялагдсанаар Мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдсөн Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг иппон оноогоор ялж, Энэтхэгийн бөхөд иппон үнэлгээгээр ялагдаж, дагах барилдаанд Йорданы бөхийг иппон үнэлгээр ялсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Ж.Энхтөр, эмэгтэйчүүдийн -44кг жинд барилдсан Г. Цэлмүүн нарт шагналт 5 дугаар байрт орсон байна.

