Холбоо барих

Л.Энх-Амгалан: Багшийн дундаж цалинг 3 сая төгрөг гэж буруу зарласан үйлдэлдээ П.Наранбаяр сайд уучлалт гуйх ёстой

Л.Энх-Амгалан: Багшийн дундаж цалинг 3 сая төгрөг гэж буруу зарласан үйлдэлдээ П.Наранбаяр сайд уучлалт гуйх ёстой

Намайг сайдын ажлыг авахад багш нарын цалин 740,000 төгрөг байсныг нэмж, сайдын ажлыг өгөхөд 1,488,000 төгрөг болгосон. Гэтэл багшийн дундаж цалинг 3 сая төгрөг гэж буруу зарласан үйлдэлдээ П.Наранбаяр сайд уучлалт гуйх ёстой. Ямар ч хүн гар дээр аваагүй цалингаа авсан гэж салбарын сайд нь ярихад бухимдана. Багш нарыг тогтолцоогоор нь дэмжих талаас нь ярихгүйгээр үүссэн галыг унтраах, түр зуурын ус цацах л юм яриад байх юм. Харин Сангийн сайдын багш нарын цалингийн талаар хэлсэн дүн бол “орон нутгийн, нийслэлийн багшийн цалингийн авч болох бүх нэмэгдлийг оруулаад ялгаатайгаар хэлсэн дүн” гэж би ойлгосон. Би боловсролын салбарын 6 шинэчлэлийг зарлаж, боловсролын ерөнхий хуулинд тусгасан. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд 6 шинэчлэл урагшаа явсангүй. Хэрэв энэ 6 шинэчлэл хэрэгжсэн бол өнөөдөр багш нар цалингаа нэмүүлэх асуудал тавиад гадаа гудамжинд сууж байхгүй байсан.