Холбоо барих

С.Амарсайханыг Шадар сайдаас чөлөөллөө

С.Амарсайханыг Шадар сайдаас чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар /2025.10.29/ Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж буйг мэдэгдлээ.

Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан "Ерөнхий сайдыг огцруулах" бичигт гарын үсэг зурж, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар, "Зорилго буруу улсууд албан тушаалын төлөө, өс хонзонгийн сэдэлтэй, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна" гэв.