Холбоо барих

Шатахууны нийлүүлэлт өнөөдөр үдээс хойш хэвийн болно гэв

Шатахууны нийлүүлэлт өнөөдөр үдээс хойш хэвийн болно гэв

Шатахууны нийлүүлэлт өнөөдөр үдээс хойш гэхэд хэвийн болно гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.

Энэ талаар тус яамны цахим хуудаст “2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.

2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.

Улаанбаатар хотод:

Хот дотор – 5 вагон

Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон

Аршаант өртөөнд – 6 вагон

Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.

Орон нутагт:

Дархан хотод – 5 вагон

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс

Эрдэнэт хот руу – 10 вагон

Сайншанд хот руу – 5 вагон

Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна” гэжээ.