Холбоо барих

Өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ

Өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.

 Импортын хуваарилалт

  • Толгойт өртөө – 26 вагон
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна.

  • Рашаант өртөө – 4 вагон
  • Улаанбаатар өртөө – 5 вагон
  • Толгойт өртөө – 4 вагон
  • Дархан өртөө – 5 вагон
  • Сайншанд өртөө – 5 вагон

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна.