Холбоо барих

МАН-ын XXXI Их хуралд 2255 төлөөлөгч оролцоно

МАН-ын XXXI Их хуралд 2255 төлөөлөгч оролцоно

МАН ээлжит  XXXI Их хурлаа 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд Улаанбаатарт зохион байгуулахаар саяхан болсон Бага хурлаасаа товлосон юм.

Энэхүү Их хуралд 2255 төлөөлөгч оролцуулахаар журам баталжээ. Их хурлын нийт төлөөлөгчийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар тогтсон нь өмнө нь байгаагүй жендэрийн мэдрэмжтэй томоохон шийдвэр гаргасан байна.

Жендэрийн хувиас гадна анх удаа 2255 төлөөлөгчийг анхан шатны нэгжээсээ ил тод сонгон, төлөөллийг хангалттай оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй Их хурлыг зохион байгуулах аж. МАН XXXI Их хурлаараа намын шинэ даргынхаа илтгэлийг сонсохооос гадна намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт зэргээ хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.