Холбоо барих

"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн 2025 оны элсэлт эхэллээ

JDS нь Монгол Улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино.

Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 20 улсад хэрэгжиж, 2025 оны байдлаар нийт 6,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.

Бүртгэлийн хугацаа:

Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 2025/09/01 (Даваа)-2025/10/27 (Даваа) хүртэл

Докторын хөтөлбөрийн бүртгэл: 2025/09/01 (Даваа)-2025/12/08 (Даваа) хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаас (http://jds-scholarship.org/), болон JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (Мэйл: jds.mongolia@jice.org, FB: @JDS Mongolia) -оос авах боломжтой.