2025 оны шилдэг Инновацын төслүүд шалгарлаа

Энэ оны шилдэг инновацын төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа. Сонгон шалгаруулалтад олон салбарыг хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 55 төсөл өрсөлдсөний дундаас 14 шилдэг төсөл шалгарч, ЦХИХХ-ны сайд Э.Батшугараас батламжаа гардан авлаа.
Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсад инновацын үйл ажиллагааг дэмжих, бүтээлч шийдлийг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацын экосистемийг тогтвортой хөгжүүлэх зорилготой юм.
Шилдэг 14 төслөөр:
• Ember Cyber Services
• СТЕПП ЭЙ АЙ
• Гэрэрэ
• Papa Logistics
• Kоллаген уургийн пептид гарган авах
• Бар-ус ундаа
• Ногоон Дөл
• Zuga app
• “Техно-гар” автомашин угаалгын ухаалаг робот гар
• Аригус Инновацын төсөл
• AirQ
• E-Geree
• Digital manga
• Эрт илрүүлье нар шалгарлаа.