Холбоо барих

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Энэ удаагийн буцаан олголтоор 1.3 сая иргэнд нийтдээ 83.1 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа аж. Мөн буцаан олголтоосоо 27684 иргэн 315.8 сая төгрөгийн татвар төлсөн байна.

НӨАТ-ын буцаалтыг олгох журамд зааснаар:

• Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

• Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард,

• Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,

• Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгох юм.