Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус 1 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
Жич: Энэхүү тэтгэлэгт хэлний бэлтгэл орохгүй бөгөөд орос хэлээр элсэн суралцах болохыг анхаарна уу.
Суралцуулах сургууль, мэргэжлийн чиглэл:
• Техникийн мэргэжлийн чиглэлээр:
И.Раззаковын нэрэмжит Киргизийн улсын техникийн их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад
• Хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн мэргэжлээр:
Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн үндэсний их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
К.Карасаевын нэрэмжит Бишкекийн улсын их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
И.Арабаевын нэрэмжит Киргизийн улсын их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
• Хөдөө аж ахуйн мэргэжлээр:
К.Скрябины нэрэмжит хөдөө аж ахуйн Киргизийн үндэсний их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалт хамрагдаж байна.
БҮРТГЭЛ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. ЭНЭ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.