Холбоо барих

Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд суралцуулна

Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд суралцуулна

Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025/2026 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцах 2 Монгол оюутныг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулна. Сургалт  Хорват хэл дээр явагдах бөгөөд тэтгэлэгт нэр дэвшигч 1 жилийн Хорват хэлний бэлтгэлд хамруулна.

Бакалавр: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй) Англи хэл дээрх орчуулгын хамт байх;

  • ХДХВ, гепатит A, B, C, болон бусад халдварт өвчний шинжилгээний хариуг Англи хэл дээрх орчуулгын хамт байх.
  • Эрүүл мэндийн хуудас Эрүүл мэндийн хуудас оруулах.pdf татаж авна уу Англи хэл дээрх орчуулгын хамт байх;
  • Суралцах эрмэлзлээ илэрхийлсэн захидал /Motivation letter/ Яагаад энэ улс, мэргэжлийг сонгох болсон зэрэг. Англи хэл дээрх орчуулгын хамт байх; /500-дээш үгтэй байх/
  • Насны хязгаар – 18-23 байх.

Бүртгэл 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.