Хархорум хотын зөвлөлийн даргаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажиллана
Монгол Улсын шинэ үеийн хотын загвар болсон Хархорум хотын зөвлөл анхны хуралдаанаа өнөөдөр /2025.06.25/ зохион байгууллаа.
Хуралдаанаар хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө, шинээр байгуулагдсан хотуудын амжилт, туршлагыг судлах стратеги боловсруулах, хотын зөвлөлийн даргыг олонхын саналаар сонголоо. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Хархорум хотын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаар боллоо.