Энэ амралтын өдрүүдэд Гадаад харилцааны яам, Дүнжингарав худалдааны төвийн урд тал зэрэг 4 байршилд зам хаана

Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэд хэдэн газарт зам хааж, засвар шинэчлэлийн ажил хийгдэнэ. Тодруулбал,
Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: 6 дугаар сарын 21-ний 23:00 цаг
Зам нээх: 6 дугаар сарын 23-ны 06:00 цаг
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ.
Зам хаах: 6 дугаар сарын 22-ны 22:00 цаг
Зам нээх: 6 дугаар сарын 24-ний 06:00 цаг
Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ
Зайсангийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, борооны ус зайлуулах шугам татна.
Зам хаах: 6 дугаар сарын 21-ний 22:00 цаг
Зам нээх: 6 дугаар сарын 22-ны 06:00 цаг
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: 6 дугаар сарын 22-ны 22:00 цаг
Зам нээх: 6 дугаар сарын 24-ний 06:00 цаг