Монгол Улсын шатрын үндэсний шигшээ баг Дэлхийн аварга боллоо

Их Британийн нийслэл Лондон хотноо зургаадугаар сарын 10-15-ны өдрүүдэд шатрын түргэн тоглолтын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.
Тус тэмцээнд шатрын Үндэсний шигшээ багийн “Монгол-Б” баг эх орноо төлөөлөн оролцож, 2400 хүртэл рейтингтэй багуудын ангилалд түрүүллээ.
“Монгол Б” багийн гишүүд: Багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр.