Холбоо барих

“Шинэ хархорум” хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Шинэ хархорум” хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Өнөөдөр /2025.06.15/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж байгааг мэдэгдэж, “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д Төрийн далбааг мандууллаа.

Монгол Улсын Засгийн газраас эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулж, Монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хот байгуулахаар төлөвлөсөн.

”Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг татан оролцуулах бодлого барьж байгаа бөгөөд Хархорум хот нь ухаалаг, түүх соёлын дурсгалт өв бүхий уламжлалт шинэчлэлтийг хослуулан сүндэрлэх юм.