Холбоо барих

Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал Лос Анжелес, Чикаго, Бостон зэрэг хотод болж байна

Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал Лос Анжелес, Чикаго, Бостон зэрэг хотод болж байна

АНУ-ын Лос Анжелес хотоос эхэлсэн цагаачлалын бодлого, баривчилгаа, албадан гаргалтыг эсэргүүцсэн жагсаал бусад хот руу халдварлаад байна. Жагсаалыг намжаахын тулд Трамп зарлиг гаргаж Үндэсний гвард буюу дотоодын цэрэг, мөн тэнгисийн цэргүүдийг Лос Анжелес руу илгээжээ.

Энэ нь зөв, буруу хэмээн маргалдаж, Трамп эсэргүүцлийн жагсаалыг улам өдөөж байна гэсэн шүүмжлэл ч хүчтэй өрнөж байна.

Техас мужийн захирагч Грег Аббот Сан Антонио хотод өнөөдөр болохоор төлөвлөгдсөн жагсаалыг угтаж Үндэсний гвардийг тийш нь илгээх зарлиг гаргажээ. “Тайван жагсаал бол хууль ёсных. Харин хүмүүсийг, өмч хөрөнгийг гэмтээх нь хууль бус тул баривчлах болно” хэмээн Х сүлжээгээр дамжуулан сануулав.

Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал Лос Анжелес, Остин, Сиэтл, Чикаго, Бостон, Нью-Йорк, Вашингтон зэрэг 10 гаруй том хотод болж байна.

Б.Нямдорж