Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг өчигдөр /2025.06.12/ УИХ-аас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо. Тэгвэл одоо Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилохоор болжээ.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалыг дөрөв дэх жилдээ хашиж байна.
Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
- 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
- 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
- 2006-2009 онд FM-104 радиод захирал,
- 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
- 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
- 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа юм.