Холбоо барих

ЭЕШ энэ сарын 18-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ

ЭЕШ энэ сарын 18-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны ЭЕШ-ын хуваарийг танилцууллаа. Элсэлтийн шалгалт 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 21-ний хооронд улс орон даяар зохион байгуулагдана. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байршина. 

Шалгалт үргэлжлэх хугацаа:  Математик, физик, химийн шалгалт 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалт 80 минут байна.

Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалуудыг бүрдүүлэн авчирна:

  • Бүртгэлийн хуудас,
  • Суудлын хуваарь,
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх.