Өвөр Монголын Өөртөө Засах Орны их, дээд сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд https://isms.imu.edu.cn хаягаар холбогдох материалаа илгээнэ.
Тавигдах нийтлэг шаардлага:
- Бакалаврын түвшинд суралцахаар горилогч нь ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх;
- Магистрын түвшинд суралцахаар горилогч нь их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй Монгол Улсын 35 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, HSK-3 ба түүнээс дээш хэлний оноотой байх;
- Докторын түвшинд суралцахаар горилогч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын 40 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, HSK-3 ба түүнээс дээш хэлний оноотой байх шаардлагатай.
Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх, бүрдүүлэх материалын жагсаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://moe.gov.mn/post/166537 холбоосоор авах боломжтой.