Холбоо барих

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зургаадугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу,

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр зургаадугаар сарын 12, 23-нд
  • Асаргааны тэтгэмж зургаадугаар сарын 12, 23-нд
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 12, 23-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт зургаадугаар сарын 12, 23-нд
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зургаадугаар сарын 12, 23-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ зургаадугаар сарын 23-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 19-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж зургаадугаар сарын 19-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 23-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө зургаадугаар сарын 12-нд
  • Насны хишиг зургаадугаар сарын 12, 23-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг зургаадугаар сарын 12, 23-нд тус тус олгоно.