Дэлхийн хамгийн их алт олборлогч орнуудыг тодруулжээ

Алт нь дэлхийн хамгийн чухал түүхий эд хэвээр байгаа бөгөөд АНУ-ын Геологийн судалгааны төв 2024 оны байдлаарх алт олборлолтоороо дэлхийд тэргүүлж байгаа орнуудыг гаргажээ.
Тодруулбал, Хятад улс 380 тонн алт олборлож, алт олборлолтоороо тэргүүлэгч орон хэвээр байна.
БНХАУ-ын араас ОХУ 310 тонн, Австрали 290 тонн алт олборложээ. Түүнчлэн Канад 200 тонн, АНУ 160 тонн алт олборлосон бол Казахстан, Мексик, Гана улс тус тус 130 тонн алт олборлосноор шилдэг 10 оронд багтжээ.
Мөн Узбекистан 120 тонн, Индонез 100 тонн алт олборлосон үзүүлэлттэй байна. Энэ нь алт олборлолт дэлхийн хэмжээнд тархаж байгааг харуулж байгаа аж. Цаашид дэлхийн алтны олборлолт, үйлдвэрлэл тогтвортой байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Southeast Asia Stats