ТББХ: 17 гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.02/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Нууц санал хураалтыг зохион байгууллаа.
Санал хураалтад оролцсон 23 гишүүний 17 нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжсэн санал өгсөн байна.