Холбоо барих

Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд ирэх сарын 1, 11-ний өдрүүдэд түр хаана

Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд ирэх сарын 1, 11-ний өдрүүдэд түр хаана

Гаалийн ерөнхий газраас 2025 оны 6 дугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцууллаа.

Тухайлбал, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтууд ирэх сарын 1, 11-ний өдрүүдэд түр хаах хуваарьтай байна.

Тэгвэл ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ханх боомт 6 дугаар сарын 1, 11, 12, 13-ны өдрүүдэд түр хаана. Мөн Тэс, Ульхан, Боршоо, Арцсуурь боомтууд 6 дугаар сарын 1, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд түр хаах юм байна.