Холбоо барих

Ахмадууд магадлан итгэмжлэл авсан бүх сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой

Ахмадууд магадлан итгэмжлэл авсан бүх сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.05.28/ дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Ахмад настан сувилуулахад Нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийг тогтоолоо.

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоов. 

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832 мянган төгрөгөөр тогтоов. 

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмадуудыг зөвхөн аймаг, дүүргийнхээ амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах шаардлага тавьж, хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан журмыг өөрчилж өөрийнхөө сонгосон амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах боломж бүрдлээ.

Өмнө нь зөвхөн байгалийн рашаантай Шаргалжуут, Ар жанчивлан зэрэг сувиллуудад хөнгөлөлттэй үнээр сувилуулдаг байсан бол Ахмадын настны тухай хуулийн өөрчлөлтөөр ЭМЯ-аас магадлан итгэмжлэл авсан бүх сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой боллоо.