Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн III улирлын амралт буюу зуны амралтын хуваарийг танилцуулж байна. Энэ жил зуны амралт нийслэл болон орон нутагт бага анги 6-р сарын 9-ний өдрөөс эхэлж байгаа бол дунд, ахлах анги 6-р сарын 16-ны өдрөөс эхлэх юм байна.
Харин 12-р анги төгсөгчдийн ЭЕШ зуны амралт эхэлснээс хойш 2 хоногийн дараа буюу 6-р сарын 18-ны өдрөөс эхэлж, 6-р сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.