Он гарснаас хойш 45.2 мянган суудлын автомашин импортолжээ

Монгол Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар 45.266 ширхэг суудлын автомашиныг 435.2 сая ам.доллароор импортолжээ. Энэ нь өмнөх хоёр жилийн дүнтэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Харин ачааны 8841 машин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлт юм. Гаалийн ерөнхий газраас гаргадаг мэдээллээр 2025 оны эхний 4 сарын дүнгээр импортоор нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 133.2 сая ам.доллароор буюу 3.9 хувиар өссөн байна.