Монголоос анх удаа анагаах ухааны эртний номууд ЮНЕСКО-ийн жагсаалтад бүртгүүллээ

Францын нийслэл Парис хотод 2025 оны 4 дүгээр сарын 2-17-нд хуралдсан ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулган боллоо.
Уг чуулганаар Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хорооны үнэлгээний үр дүнд бүртгэхийг санал болгосон 74 баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад шинээр бүртгэсэн бөгөөд үүнд манай улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал болох #Хүйс_толгойн_бичиг болон Монголын Анагаах ухааны академийн нэр дэвшүүлсэн #Хүний_бүтэн_биеийн_бүртгэл_бичвэр ийг баримтат өвийн дэлхийн бүртгэлд бүртгэж баталгаажуулав.
"Дэлхийн дурсамж" хөтөлбөрт эдгээр бүтээлүүд бүртгэгдсэнээр олон улсын, бүсийн, үндэсний хэмжээний үнэт баримтат өв болохын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уг өвүүдээр дамжуулан тухайн орны бичгийн өв соёл, бүтээлийн агуулга, ач холбогдлыг дэлхийд сурталчлан таниулах өргөн боломж нээгдэж байна.