Холбоо барих

Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг Х.Баттулга гишүүнээс шаардав

Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг Х.Баттулга гишүүнээс шаардав

Баянгол зочид буудлын үүдэнд уриа лоозон барьсан хэсэг хүмүүс цуглажээ. Тэд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзахаар Төрийн ордонд очсон ч эзгүй учраас зочид буудлынх нь үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Эдгээр хүмүүс “Монгол ялна” ард түмний хөдөлгөөнийхөн гэнэ. Тэд сүүлийн үед олны анхаарлын төвд буй Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах шаардлагыг гишүүн Х.Баттулгад хүргүүлж байгаагаа дамжуулав.


“Монгол ялна” хөдөлгөөнийхөн өмнө нь 2016-2017 онд Х.Баттулгыг дэмжигчид, өмөөрөгчид байсан аж.  Гэвч энэ удаад гарцаагүй юм гарч ирсэн учраас хамгаалахгүй гэдгээ өөрсдөө мэдэгдлээ. ЗГХЭГ-ын дарга саяхан мэдээлэл хийхдээ 507 хуудас бүхий баримт гаргаж Төгрөг нуурын ордыг Х.Баттулга гишүүн гадаадынханд 250 сая ам.доллараар зарсан гэсэн юм. Иймд  “Монгол ялна” хөдөлгөөнийхөн дэмжиж явсан хүндээ эргэлзэхэд хүрч, бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахыг ийнхүү шаардаж байгаа аж.

Тэдний хүргүүлж буй шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэв.