"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орж байна.
Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдана.
Үүнтэй холбоотойгоор арга хэмжээний өдөр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн замналд түр хугацааны өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.